Энэ онд улсын хэмжээнд 368,1 мянган га талбайд уринш бэлтгэж, тариалан эрхлэгчдэд 1 тэрбум төгрөгийн уринш боловсруулалтын шатахууны дэмжлэгийг үзүүлэх юм.
Шатахууныг уринш боловсруулах талбайн га тутамд 10 литр байхаар тооцох бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байр болон орон нутгийн таван салбараар дамжуулан олгоно. Иймд тариалан эрхлэгчид өөрт ойр байрлах салбарт хандан шатахууны дэмжлэгийн гэрээг байгуулах боломжтой.
Уринш боловсруулалтын шатахууныг олгох дэмжлэгийн хугацаа төсвийн хэмжээнд буюу 1 тэрбум төгрөг хүртэл эсвэл шатахууны гэрээ байгуулах хугацаа дууссанаар зогсоно. Мөн батлагдсан хуваариас илүү олгохгүйг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас анхааруулж байна.
Дэмжлэгт хамрагдахыг хүсэж буй иргэн, аж ахуй нэгж дараах материалыг бүрдүүлнэ. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 7723-8888, info@khaads.mn и-мэйл хаягаар холбогдоно уу.
Эх сурвалж: ХХААХҮЯам