2021-07-06 16:411min00

Замын-Үүдийн боомт наадмын 9 хоног амрахгүй, ажиллана

zam

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд газар дээр нь ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа.

Замын-Үүдэд ажилладаг гааль, мэргэжлийн хяналтын дарга нарыг чөлөөлж, тэнд ажиллаж байгаа бүх байцаагчийг өөр газар сэлгэн ажиллуулах шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд дэх бүх төрийн байгууллага, хяналт шалгалтын ажил хариуцсан дарга нарыг сольж, шинэ бүрэлдэхүүнээр ажиллах болсныг танилцуулав. Замын-Үүдэд ажиллах мэргэжлийн хяналт болон гаалийн байцаагч нарыг өөр аймаг сумаас сэлгэн авчирч ажиллуулах юм байна.

Мөн Улсын их баяр наадмаар буюу долдугаар сарын 10- 19-наас хүртэл  Замын-Үүдийн боомт наадмын ес хоног амрахгүй ажээ. 

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй