Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хуралдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
2021 оны 7-р сарын 9-ний өдрөөс эхлэн:
- Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр /12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
- Иргэд голын эрэг, амралтын газруудад агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
- Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
- Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
- Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.
- Дээрх шийдвэрийг 7-р сарыг дуустал мөрдөнө.
Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хяналтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр түргэвчилсэн шинжилгээг авах таван цэг ажиллана. - ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг 7-р сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс