Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар “Энхийн шүүдэр” эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Рингер 250мл №1 тарилгын шингэнийг зах зээлээс татаж байгаа талаар мэдэгдлээ.
Уг мэдэгдэлдээ “”Энхийн шүүдэр” эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Рингер 250мл №1 тарилгын шингэний 20212101, 20212102, 20212103 цувралын дугаартай бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж буйг мэдэгдье.
Тодруулбал, уг тарилгын шингэнийг эмнэлгийн нөхцөлд хэрэглэх явцад гаж нөлөө илэрсэн тул холбогдох байгууллагуудтай хамтран дээрх цувралын бүх бүтээгдэхүүнийг буцаан татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.” гэжээ.
Б.Ирээдүй