УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин нар намын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийв.
Б.Пүрэвдорж “АН-ын дарга С.Эрдэнэд хоёр шаардлага хүргүүлж байна. Нэгдүгээрт, АН-ын их хурлыг ирэх наймдугаар сард багтаан хуралдуулах, хоёрдугаарт, С.Эрдэнэ танд АН-аас 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр намын даргаасаа огцрох шаардлага хүргүүлж байна” гэлээ.
100 мянган гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг 9 дүүрэг буюу нийт 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлж байгаа. Дөрвөн газраас 21 мянган хүний гарын үсэг цуглаад байна.
Цугласан гарын үсгийн хүрээнд дараах шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна. АН-ын их хурлыг энэ оны наймдугаар сарын дотор зохион байгуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргаж, АН-ын даргаас долдугаар сарын 9-ний дотор огцрохыг шаардаж байна. Цаашид бид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэлээ.
Б.Ирээдүй