Б.Ууганбаяр: Спутник V вакцины 10,000 ширхэг хоёрдугаар тун удахгүй ирэх тул 65-аас доош насны иргэд хүлээцтэй хандахыг хүсье

2021-07-05 12:50
9

Спутник V вакцины хоёрдугаар тунг 65-аас дээш насны иргэдэд өнөөдрөөс хийж эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Засгийн газрын шугамаар ОХУ-аас оруулж ирсэн Спутник V вакцины эхний 10,000 тунг 65-аас дээш насны иргэдэд хийсэн.

Мөн насны иргэдэд өнөөдрөөс хоёрдугаар тунг хийж эхэллээ.

Түүнээс гадна, удахгүй Монгол Улсын Засгийн газрын шугамаар Спутник V вакцины 10,000 хоёрдугаар тун ирэх тул тэр үед насны хязгаарыг доошлуулна.

Иймд иргэд хүлээцтэй хандахыг хүсье.