Өршөөлийн тухай хуулиар 160 гаруй хоригдлыг ялаас бүрэн чөлөөлж, 1130 хоригдлын хорих ялаа зорчих эрх хязгаарлах болгон өөрчилж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46,4 хувь нь хамрагдах юм байна.