Он гарсанаас хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 42 удаагийн усны осол гарч, нийт 53 хүн амь насаа алджээ. Энэ сарын 3-нд буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд нэг хүн усанд осолдсон байна. Сураггүй болсон иргэнийг Онцгой байдлын 16 албан хаагч, цагдаагийн таван ажилтан эрэн хайж байгаа аж.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж байгаа нь иргэд бүгчим халуунаас зугтах, сэрүүцэх зорилгоор гол ус бараадахдаа амь насаа алдаж болзошгүйг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Цагдаагийн байгууллагад усанд живж амиа алдсан гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний хоёр нь бага насны болон насанд хүрээгүй хүүхэд байсан аж.