Наадмаар эрүүл мэндийн байгууллагууд ажиллана

2017-07-04 14:15
Эрүүлмэндийн төв

Өнөөдөр (2017.07.04) Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Нийслэлийн эрүүл мэндийн төв хамтран баярын өдрүүдээр  эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.

НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот захирамжийн дагуу өрхийн эмнэлгүүд, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвд дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг,  шүдний эмч 10:00-15:00 цаг хүртэл ажиллах юм байна. Мөн 24 цагийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх аж. Баярын өдрүүдэд иргэд өөрсдөөсөө шалтгаалсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал гэж эмч нар зөвлөв.