2021-07-03 11:551min00

Сүүлийн 24 цагт Ковид-19 халдвараас 17 хүн нас барсан байна

ковид

Ковид-19 халдварын хүндрэлийн улмаас сүүлийн 24 цагт 17 хүн нас барсан байна.  Манай улсад КОВИД-19 өвчнөөр нас барсан хүний тоо 609 -д хүрээд байна.

Эмчлүүлээд 19 хонож байсан 31 настай нэг эрэгтэй
19 хоног эмчлүүлж байсан 45 настай нэг эмэгтэй
7-13 хоног эмчлүүлж байсан 60-69 насны 4 иргэн
4-18 хоног эмчлүүлж байсан 70-79 насны 7 иргэн
4-10 хоног эмчлүүлж байсан 80 болон түүнээс дээш насны 4 иргэн
энэхүү халдварын хүндрэл болон архаг суурь өвчний хавсарсан хэлбэрээр энджээ.

Энэ бол коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш хоногт эндсэн хамгийн олон тохиолдол болж байна. Өнгөрсөн хугацаанд долдугаар сарын 1-нд мөн 17 иргэн эндсэний хоёр нь өөр өвчний шалтгаантай байсныг ЭМЯ мэдээлж байв.

Ийнхүү цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн тоо 631 болжээ. Үүнээс COVID-19-ийн шалтгаант нас баралт 609 байна.

 

Б.Ирээдүй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй