Хэт холын зайн залуу гүйгч Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сарын 13-нд Хөвсгөл аймгаас гарч өдөрт 50 км гүйсээр 16 дахь хоног дээрээ Улаанбаатарт бариандаа орж ирсэн билээ.
Хөвсгөлөөс аймгаас Улаанбаатар хүртэл 800 км гүйж, Сүхбаатарын талбайд бариандаа орсон Д.Гантулгыг өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны “Алтан од” тэмдгээр шагнажээ.
Түүнд шагналыг нь БТБХХ-ийн дарга О.Баасан гардуулж, баяр хүргэсэн байна.
Г. Оюун