Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Сүүлийн 24 цагт арван таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Тодруулбал,
Нийтдээ 597 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Даваа гарагаас эхлэн өнөөдрийг хүртэл жг өвчний хүндрэлийн улмаас нас баралт өдөр бүр 15 тохиолдол бүртгэгдэж байна. Ийнхүү дөрөвхөн хоногийн дотор коронавируст халдварын шалтгаанаар бид 60 иргэнээ алджээ.
Л.Баяр