ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Еruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбогдуулан өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд талаар яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг төлөөгүйн улмаас үйл ажиллагааг зогсоожээ.
Eruul.gerege.mn систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг билээ.
Л.Баяр