Вакцинжуулалтад хүүхдээ хэрхэн хамруулах вэ? 

2021-07-01 12:00
ko vactin

Ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтад 12-15 насны хүүхдүүд хамрагдах боломжтой боллоо.

  • Ковид-19 халдварын эсрэг вакцин нь таны хүүхдийн халдвар авах эрсдэлийг бууруулна.
  • Ковид-19 халдварын эсрэг вакцин нь таны хүүхдийг халдвараар Ковид-19-өөр хүнд өвдөхөөс сэргийлнэ.
  • Хүүхдүүд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсанаар бусдад халдвар дамжих эсдлийг бууруулж чадна.

Ковид-19 халдварын эсрэг вакцин хүүхдүүдэд аюулгүй бөгөөд үр дүнтэй байна.

  • Ковид-19 халдварын эсрэг Файзер вакцин нь 12-15 настай хүүхдүүдэд аюулгүй ба халдвараас хамгаалах чадвар маш өндөр
  • Вакцинжуулалтын дараа халуурах, тарьсан газар өвдөх, ядарч сульдах зэрэг хариу урвалууд илэрч болох ба эдгээр нь ихэвчлэн хөнгөн явцтай, 3-4 хоног үргэлжилнэ.

Вакцинжуулалтад хүүхдээ хэрхэн хамруулах вэ?

  • 12-17 настай хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
  • Өөрт ойр буй дархлаажуулалтын цэг дээр асран хамгаалагчийн хамт очин хамрагдана.
  • Вакцинжуулалтад хамрагдсаны дараа И Монголиа цахим хуудсаар хүүхдийн овог нэр, вакцины нэр хийлгэсэн огноо зэргийг нягтлаарай

Вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ?

  • 119 шуурхай лавлах
  • ЭМЯ, НЭМҮТ-ийн цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар аваарай

Эрүүл мэндийн яам