Францад сүүлийн үед хүйтэн зэвсэг ашиглан иргэд рүү халдах болсон нь ард иргэдийг айдаст автуулах болжээ. Зөвхөн долдугаар сар гарснаар зэвсэгт этгээдүүд хоёр дахиа гал нээж олон хүнийг хохироосон байна.
Мотоцикльтой алан хядагчид Тулуз хотын явган зорчигчид руу гал нээж нэг хүн амиа алдсан бол зургаан хүн шархаджээ. Тэдний хоёр нь маш хүнд байдалд байгаа аж. Алан хядагчид гэмгүй хүмүүс рүү халдлага үйлдсэнийхээ дараа хэргийн газрыг орхин зугтсан байна. Гэрчүүдийн мэдүүлснээр, хоёр алан хядагчийн нэг нь лалын шашинтнуудын уламжлалт хувцас өмссөн байжээ.
Тус хотын Цагдаагийн газар энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар “Өшөө авалт байсан байж магадгүй” гэсэн таамаг дэвшүүлсэн аж. Энэ сарын 2-нд баг өмссөн этгээдүүд Авиньон хотод хүмүүс рүү халдаж найман хүн, түүний дотор долоон настай охиныг шархдуулсан байна. Өнгөрсөн тав, зургадугаар сард тус улсад халдлагын үеэр 10 гаруй хүн амиа алджээ.