Сэлэнгэ аймагт энэ оны эхний долоон сарын байдлаар зурган иргэн усанд осолдож амь насаа алджээ. Орхон, Сэлэнгэ мөрөнд амиа алдсан иргэдийн дийлэнх нь Нийслэл, орон нутгийн иргэд байдаг аж.
Аялагчид усанд осолдож байгаа гол шалтгаан нь гол мөрний гүний хэмжээг мэдэхгүй гүехэн гэж андуурах, усанд орж болохгүй тухай анхааруулсан тэмдэг тэмдэглэгээг үл тоомсорлох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд орсоноос болж золгүй байдал үүсдэг байна.
Иймд аялал зугаалгын сар эхэлсэн энэ өдрүүдэд гол мөрний усанд орохгүй байх, хальтирч усанд унахаас болгоомжилж аюулгүй байдлаа хангах, бусдадаа анхаарал хандуулж сэрэмжлүүлэх, бага насны хүүхдээ голын эрэг дагуу тоглуулахгүй байх жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газараас анхаарууллаа.