Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сур, хурдан морины уралдааныг цахим хэлбэрээр, Хүй долоо худагт зохион байгуулахаар болсон билээ.
Тэгвэл цар тахлын нөхцөл байдлын улмаас Хүй долоо худагт бөхийн барилдаан хийвэл халдвар тархах эрсдэлтэй гэж үзжээ. Иймд МҮБХ-ноос улсын наадмын бөхийн барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх санал гаргасан байна.
Тэд уг саналаа Баяр наадмыг зохион байгуулах хороо, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд хүргүүлэх юм байна.