Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг Хагийн хар нуурын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ Багануур дүүргийн харьяат хоёр хүн самар түүхээр 06.15-ны өдөр явжээ.
Зургаадугаар сарын 20-ны өдөр нэг хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 28-ны өдрийн 17:00 цагт онцгой байдлын албанд өгсөн байна. Онцгой болон цагдаагийнхан хамтран эрлийг үргэлжлүүлж байна.