Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 11048 шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,246 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 114,656 болж, нийт халдварын тоо 115,478 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,345 Улаанбаатар хотод, орон нутагт 901 тохиолдол батлагдлаа.
Л.Баяр