Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 11048 шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,246 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 114,656 болж, нийт халдварын тоо 115,478 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1345 Улаанбаатар хотод, орон нутагт 901 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 563 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 14,121 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 239
- Хүнд 1,237
- Хүндэвтэр 3,143
- Хөнгөн 9,502хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 1065 хүн эдгэрэн гарсан бол 1760 хүн гэрийн хяналтаас гарч, нийт 2,825 хүн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 76,654 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 24,626 хүн байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 901 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 24,758 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Архангай аймагт +39
- Сэлэнгэ аймагт +85
- Хэнтий аймагт +37
- Дорнод аймагт +10
- Сүхбаатар аймагт +21
- Говьсүмбэр аймагт +2
- Дундговь аймагт +35
- Төв аймагт +23
- Булган аймагт +36
- Хөвсгөл аймагт +30
- Баянхонгор аймагт +92
- Өвөрхангай аймагт +46
- Говь-Алтай аймагт +60
- Увс аймагт +51
- Ховд аймагт +53
- Баян-Өлгий аймагт +42
- Завхан аймаг+37
- Дархан-Уул аймагт +127
- Орхон аймагт +75 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Л.Баяр