Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхлэн үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэх аж. 10 гаруй оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр жил шахам болж байгаа ч өнөөдрийг хүртэл дараагийн Элчин сайд нарыг томилж чадаагүй байна. Мөн энэ онд 10 гаруй оронд суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусч буй. Тэгвэл Засгийн газар ойрын хугацаанд Элчин сайд нарын нэрийг УИХ-д оруулахаар төлөвлөжээ.
Одоогоор хэдэн орны Элчин сайдыг томилох нь тодорхой бус байгаа. Нууцын зэрэглэлтэй учраас асуудлыг хэлэлцэхийн өмнө сайд нарт тараахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү, Гадаад харилцааны яамны ТНБД Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчих сайдаар томилохоор яригдаж байгаа аж. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Л.Болд, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын нэрс яригдаж байгаа аж.