Шадар сайд КОВИД-19-ийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2021-06-28 19:161min0
3

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан КОВИД-19-ийн халдвар авсан байна. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар мэдээллээ.

Тэрбээр “С.Амарсайхан сайд вакцины бүрэн тунд хамрагдсан, КОВИД-19-ийн халдвар авсан ч биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

УОК-ын даргын хувиар цар тахлын халдварыг бууруулахын төлөө, иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөө үргэлж газар дээр нь очиж ажилладаг. Одоо ч ажлаа цахимаар үргэлжлүүлэн хийж байгаа” гэлээ.

Засгийн газрын бас нэг гишүүн буюу Сангийн сайд Б.Жавхлан мөн КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн билээ.Тэрбээр Миний бие өнгөрөгч 7 хоногт Ковид-19 шинжилгээгээр эерэг гарч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна.

Одоогийн байдлаар шинж тэмдэг хөнгөн байна. Амт үнэр хэвийн, биеийн халуун хэвийн. Ямар ч байсан 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төрийн ажил маань цахимаар саадгүй явж байна гэж мэдээлсэн билээ.

Г.Оюун

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй