Хэл ам дагуулаад байсан “Хүнсний эрхийн бичиг” цахим системд шилжиж байгаа талаар ШӨХТГ-аас дуулгалаа.
Энэ тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр “Хүнсний эрхийн бичиг (Талон) цахим системд шилжиж, хяналтын тогтолцоо сайжирсанаар авах ёсгүй хүмүүс хамрагдахаа болих нь байна. Хамгийн гол нь төрөөс зарим аж ахуй эрхлэгчдэд давуу байдал олголт арилж, сонгон шалгаруулахыг зогсоож цаашдаа Монгол улсын хэмжээнд буй 235000 хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой болж байна. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, тэгш хүртээмжийг сайжруулж буй том ажил юм. Шат дараалсан хэлбэрээр 2021.07.15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Ард иргэд, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн нэг асуудал ийнхүү шийдэгдэж байна” гэжээ.
Б.Ирээдүй