Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд иргэдэд дасгал хөдөлгөөн хийхийг уриалах зорилгоор Д.Гантулга Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар хот хүртэлх 800 км замыг 16 хоног гүйж туулжээ.
Тэрбээр 6 дугаар сарын 13-наас эхлэн Монголын хэт холын марафон гүйлтийн холбоог төлөөлөн Хөвсгөл нутгаас анх удаа явганаар гүйж, өнөөдөр Улаанбаатар хотод иржээ.
Гүйх явцдаа замдаа тааралдсан үзэсгэлэнт байгаль, ан амьтны бичлэг хийн олон нийтэд хүргэжээ. Д.Гантулга Хөвсгөл нутгийн хүргэн бөгөөд өөрийн майхан, цэвэр ус бүхий 5 кг ачааг үүрэн өдөрт 50 км замыг туулсан байна.
Л.Баяр