Онцгой байдлын ерөнхий газраас гол усанд живэх, осолдох эрсдэл их байгааг анхааруулсаар байна. Монгол Улсын хувьд 1-5 настай хүүхдийн гэнэтийн ослоос үүдэлтэй эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг нь усанд санамсаргүй живэх тохиолдол юм.
Энэ төрлийн гэнэтийн ослын ихэнх хувь нь гол, мөрөнд осолджээ. Сүүлийн 10 жилийн дунджаас үзэхэд жил тутам усны осол бага насны хүүхдийн гэнэтийн ослын шалтгаант нас баралтын 18.2 хувийг, 2019 онд хамгийн өндөр буюу 30 гаруй хувийг эзэлсэн байна.
Иймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг хүүхдээ усанд живэхээс сэргийлэхийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.