Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 10 гаруй мянган шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,811 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 110,691 болж, нийт халдварын тоо 111,505 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 983 Улаанбаатар хотод, орон нутагт 823, эмнэлгээс шалгаалах тавантохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 533 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 14,183 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 264
- Хүнд 1,097
- Хүндэвтэр 3,365
- Хөнгөн 9463 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 574 хүн эдгэрэн гарсан бол 260 хүн гэрийн хяналтаас гарч, нийт 834 хүн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 70,792 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 25,968 хүн байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 823 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 23,094 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Архангай аймагт +83
- Сэлэнгэ аймагт +52
- Хэнтий аймагт +30
- Дорнод аймагт +59
- Сүхбаатар аймагт +27
- Говьсүмбэр +26
- Төв аймагт +22
- Булган аймагт +34
- Хөвсгөл аймагт +54
- Баянхонгор аймагт +61
- Өвөрхангай аймагт +20
- Говь-Алтай аймагт +46
- Увс аймагт +53
- Ховд аймагт +46
- Баян-Өлгий аймагт +22
- Завхан аймаг+10
- Дархан-Уул аймагт +62
- Орхон аймагт +78 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр