Гол гатлах гэж байгаад живсэн иргэдийн амь насыг аварсан байна. Тодруулбал, Налайх дүүргийн 1-р хороо сайхны саравч, Чингисийн өвөлжөө гэх газар охинтойгоо хамт морь унан гол гаталж байхад морь нь живсэн, өөрсдөө 2 эргийн голд модон дээр тогтож үлдсэн гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Тус дүүргийн ОБХ-ийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулан завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан аврах бүлгийн 8 алба хаагч аврах ажиллагаа явуулсан байна. Аврагчид 30 настай эрэгтэй М, 4 настай эмэгтэй А нар хамт байсныг аварч, аюулгүй бүсэд гаргаж, дөрвөн настай А-г дүүргийн яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Мөн тус дуудлагаас буцах замд Баянцагаан давааны харалдаа гол гаталж байгаад живэн, тогтож үлдсэн гэх дуудлагын дагуу очиж иргэн 48 настай эрэгтэй М, 43 настай эмэгтэй С нарыг аюулгүй бүсэд гаргасан байна.
Н.Батаа