Зуны улиралд 30-аас дээшгүй хэмтэй өдөр 11 цагийн үед агаарт гаргах нь зүйтэй.
Нарны туяа нь хүүхдийн цусны эргэлтийг сайжруулах, бие махбодын хамгаалал, дархлааг сайжруулах, арьсны гадны хортой үйлчлэлд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.
Түүнчлэн нарны туяаны нөлөөгөөр арьсан доор Д витамин үүсдэг бөгөөд энэ витамины бие дэх хэмжээ хэвийн байгаа тохиолдолд хүүхэд рахитаар өвдөхгүй.
Хүүхдийг чийрэгжүүлэх таван зөвлөгөө
Наран шарлагыг 2 нас хүртэл хүүхдэд хэрэглэхгүй бөгөөд сүүдэр газар байлгах нь тохиромжтой эс бөгөөс нарших эрсдэлтэйг санагтун.
Наран шарлагыг 19 хэмийн дулаанд 1 минут хэвлийг, 1 минут нурууг нийт 2 минут шарна. Цаашид шарах хугацааг 2 өдөр тутам 1 минутаар уртасгасаар 3 нас хүрэхэд нь 15-20 минут болгох тохиромжтой. Наран шарлагыг зуны турш дээд тал нь 25-30 удаа хийх шаардлагатай.
Наран шарлагыг 11 цагийн үед хийх нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үед нарны хэт ягаан туяаны үйлчлэл хамгийн их байдаг. Наранд шарлага хийж байгаа үед нарны малгай өмсгөж, наршихаас хамгаалахаа мартуузай.
Нарны малгайг цагаан, цайвар өнгөтэй байхаар сонгох нь зүй. Бараан өнгийн малгай нарны туяаг шингээдэг учир дулааны цохилт өгч, наршилт үүсгэх эрсдэлтэй байдгийг анхаар.
Г. Оюун