Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 11,740 шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,362 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 106,452 болж, нийт халдварын тоо 107,262 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,227 Улаанбаатар хотод, орон нутагт 1,134, эмнэлгээс шалгаалах нэг тохиолдол батлагдлаа.
Л.Баяр