Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагийн байдлаар нийтдээ 12,898 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 228
- Хүнд 1,221
- Хүндэвтэр 3,097
- Хөнгөн 8,352 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 601 хүн эдгэрэн гарсан бол 458 хүн гэрийн хяналтаас гарлаа. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 66,602 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 22,630 хүн байна. Жирэмсэн 470, 0-16 насы 2,355 хүүхэд коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байгаа аж.
Л.Баяр