Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гарагаас буюу 2021 оны зургаадугаар сарын 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Энэ сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна.
Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Пфайзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.