МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг өнчигдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 23-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдлээ.
Уг нислэгээр 15 хайрцаг, 458кг Pfizer вакциныг тусгай горимын дагуу тээвэрлэн авчирсан тухай МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Pfizer вакциныг нийлүүлэхээр болсноос эхний 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-ны өдөр манай улс хүлээн авсан. Дараагийн ээлжийн 85,410 тун Pfizer вакцин өчигдөр ирлээ.