Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Мөн Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болсон байна Түүнчлэн инфляц ойрын хугацаанд зорилтот түвшинд буюу 6 хувь байна гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.
Б.Ирээдүй