Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээснийг өнөөдөр Боловсрол Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр гардуулан өглөө.
АЛТАНГАДАС ОДОНГООР
* ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологи, менежментийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Лувсандоржийн Оюунцэцэг
* Монгол Улсын Их сургуулийн Захиргаа, гадаад харилцааны албаны мэргэжилтэн Дүгэрсүрэнгийн Саранцэцэг
* Шинжлэх ухааны доктор, дэд профессор ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологи, менежментийн сургуулийн багш Баясгалангийн Цэцгээ
* Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 51-р сургуулийн биологийн ахмад багш Надмидын Ням-Оюун
* Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн ахмад багш Жанчивдоржийн Цэцгээ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр:
Сонгинохайрхан дүүргийн “Боролдойн цаг” цэцэрлэгийн эрхлэгч Гонгоржавын Оюунгэрэл нарыг тус тус шагнаж, баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүслээ.