УИХ-ын Аюулгүй байдал байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төvlnay хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хүүхдүүдийн вакцин хэзээ ирнэ гэсэн төсөөлөлтэй байгаа вэ. 2022 оны вакцинаа хөөцөлдөж байгаа вэ. 3 дахь тун хийнэ гэж яриад байна. БНХАУ-ын вакцин 6 сар хамгаалах юм шиг байгаа юм. Одоо бараг эхнээсээ хугацаа нь дуусаад дараагийнх нь хийх ёстой юм шиг байна. Энэ бэлтгэлийг хийж байгаа юу?
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт эхэлсэн. Манай улс 2.5 сая Пфайзер авкцин авах гэрээ хийгээд эхний татан авалтууд хийсэн. Пфайзер вакцин 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл өгсөн. 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх 7 хоногоос вакцинжуулж эхэлнэ.
Л.Баяр