2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх, Ховд, Хархираа, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна. Иймд дээрх голуудын саваар нутаглаж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг Уур Орчны Шинжилгээний Газар анхааруулж байна.