Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Зургадугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 11,765 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,231 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 97,256 болж, нийт халдварын тоо 98,050 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,289 Улаанбаатар хотод, орон нутагт 934, эмнэлгээс шалгаалах найман тохиолдол батлагдлаа.
Л.Баяр