Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Зургадугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 11,765 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,231 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 97,256 болж, нийт халдварын тоо 98,050 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,289 Улаанбаатар хотод, орон нутагт 934, эмнэлгээс шалгаалах найман тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 459 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 12,412 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 221
- Хүнд 1,140
- Хүндэвтэр 3,087
- Хөнгөн 7,967 хүн байна.
Сүүлийн 24 цагт 886 иргэн эдгэрсэн байна. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 64,354 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 20,795 хүн байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 934 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 17,285 боллоо.
Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Баянхонгор аймаг-85
- Говь-Алтай аймагт -44
- Говьсүмбэр аймагт-11
- Дундговь аймагт-57
- Увс аймагт-32
- Хөвсгөл аймагт – 85
- Баян-Өлгий-14
- Ховд аймагт- 25
- Дархан-Уул аймагт – 57
- Орхон аймагт – 54
- Төв аймагт – 0
- Завхан аймагт-76
- Сүхбаатар аймагт – 34
- Сэлэнгэ аймагт-43
- Архангай аймагт -106
- Булган аймагт -59
- Өвөрхангай аймаг- 48
- Хэнтий аймагт-53
- Дорнод аймагт- 51 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр