Ковид-19 цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабад ажиллалаа.
Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Халдвар тархалтын эрчимтэй өсч байгаа үед авах гол арга хэмжээ нь вакцин. Анх улсын хэмжээнд ковидын халдвартай хүмүүсийг хүлээж авах 1000 ор бэлдэж байсан бол сүүлийн тоогоор 11500 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Ор нэмэгдүүлж хүлээж авч болох ч өвчтөнийг эмчилж байгаа ч эмнэлгийн ажилтнуудын орон тоо дутагдаж байгаа.
Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. Өнөөдрийн байдлаар 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэлээ.
Л.Баяр