ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний эрхлэгч Ц.Чинбаяр “Аса” станц шууд нэвтрүүлгийн үеэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Зохиомол амьсгалын аппарат, хүчил төрөгчийн аппарат зэрэг тоног төхөөрөмжүүд байгаа. Гэхдээ аппарат өөрөө хүнийг эмчилдэггүй. Тиймээс үүнийг ашиглах эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний нөөц, ачаалал нэмэгдэж байна. Тэр тусмаа хүнд хүний тоо нэмэгдэж байгаа учраас эрчимт эмчилгээний тасгийн сувилагчийн асуудал хөндөгдөж байгаа.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн хамгийн шилдэг найдвартай, батлагдсан нотлогдсон төгс төгөлдөр урьдчилан сэргийлэлт бол бол нэгдүгээрт вакцин. Тийм учраас урьдчилан сэргийлэхийн тулд вакцины бүрэн тунд хамрагдах хэрэгтэй. Хоёрдугаарт таныг найдвартай хамгаалах арга бол маск зөв зүүж, зайгаа барьж, олон нийтийн дунд явахгүй байх үүнээс илүү төгс төгөлдөр урьдчилан сэргийлэх арга байхгүй” гэлээ.
““
Л.Баяр