2021-06-21 12:381min00

Коронавирусийн халдвар авсан 102 настай буурай эдгэрч, эмнэлгээс гарчээ

102

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 247, гэрийн хяналтаас 108 иргэн эдгэрсэн байна. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 63,945 боллоо.

Тэгвэл вакцины давтан тундаа хамрагдсан 102 настай буурай коронавирусийн халдвараар өвчилж, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт эмчлүүлэн, эдгэрч гарсан сайхан мэдээ байна.

Өнгөрсөн долоо хоногт Увс аймагт коронавирусийн халдвар авсан 99 настай настай буурай эдгэрч, эмнэлгээс гарсан сайхан мэдээг бид та бүхэндээ хүргэж байсан билээ.

Эдгэрч гарсан буурайдаа урт насалж, удаан жаргахыг ерөөе.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй