Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.06.21-ний 11 цагийн байдлаар танилцууллаа. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Их, дээд сургуулиудын дотуур байрыг тусгаарлан, ажиглах байраар ашиглах, мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг дайчилж байна. Энэ хүрээнд 1500 эмнэлгийн орыг дэлгэнэ. Эмнэлгийн орыг нэмэгдүүлж байгаа ч халдварын тархалт өндөр байвал эмч, мэргэжилтнүүдийн дутагдал үүсэх нөхцөл бий болоод байна.

Улаанбаатар хотын захиргааны шинэ байр буюу Яармагт байрлалтай байранд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх 145 ортой эмнэлгийг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Ойрын хугацаанд энэ эмнэлгийг ашиглалтад оруулж ковид-19-ын халдвар авсан иргэдэд яаралтай түргэн тусламж үзүүлнэ. Хүн амын вакцинд хамрагдаагүй хэсэг буюу жирэмсэн эхчүүд, 0-17 насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг гадуур гарахгүй байх, гэртээ хүн урихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн