Сүүлийн 24 цагт нийт 2505 хүн эдгэрсэн байна. Үүнийг задлан хүргэвэл :
- Эмнэлгээс 723,
- Гэрийн хяналтаас 1,782 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байгаа юм. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 15,899 хүн байна.
Л.Баяр