Таны хүүхэд олон хүний өмнө ярьж чаддаггүй, дуугардаггүй юу?

2021-06-18 08:301min0
45

Олон хүний өмнө юм ярьж чаддаггүй, дуугардаггүй хүүхэд бий юу, тийм бол:

  •  Ичих шалтгаануудыг тогтоож түүнд тохирсон арга ашиглан ичимхий байдлыг арилгаж дэмжиж, урамшуулан өөртөө итгэх итгэлтэй болгох.
  •  Хэт их эрх танхил өссөн айлын ганц хүүхэд юмуу айлын том, эсвэл отгон зэрэг хүүхдүүд аливаа юм өөрийнх нь хүссэнээр болохгүй үед юм ярихгүй байх тохиолдол байдаг.
  •  Хэт их зарчим ярьдаг, дүрэм мөрдүүлдэг шаардлага өндөр эцэг эхийн хүүхэд алдаа гаргахаас, загнуулахаас, шараа болохоос болгоомжилсноос юм ярихгүй,нуугдаж үлдэх тохиолдол бий.
  •  Эсвэл эцэг эх нь түргэдээд өмнүүр нь орж үгийг нь таслаж ярьсаар байгаад бүтэн өгүүлбэрээр ярихгүй, улмаар юм ярихаас ч залхуурдаг болох хандлага байна.
  •  Хэл ярианы хөгжлийн онцлог, нутгийн аялага, буруу дуудах зэргээсээ санаа зовох буюу ичээд юм ярихгүй тохиолдол бас байна. Чухам аль нь вэ гэдэг шалтгааныг нь зөв тогтоож ажиллаарай.

Эх сурвалж: Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төв

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй