Газар чөлөөлсөн 17 дугаар хорооны тохижилтын ажил өнөөдрөөс эхэлнэ
2021-06-18 08:00

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын зураг төсөл бэлэн болжээ.
Талбайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Билэгжаргал нар өнөөдөр /2021.06.17/ зураг төслийн эцсийн хувилбартай танилцан, санал солилцлоо. Тэд зөвлөлдөн тохижилтын ажлыг маргааш эхлүүлж, Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн байна.