Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос сэргийлж машины спирт хэмжигчийг өнгөрсөн жилээс дэлхий нийтэд шинээр үйлдвэрлэсэн автомашинд суулгаж эхэлсэн. Тэгвэл Монголд анх удаа спирт хэмжигчийг ШУТИС-ын Холбооны сургуулийн цахилгааны ангийн оюутан н.Буяндэлгэр зохион бүтээжээ.
Орчин үеийн шийдэл бүхий цаг үеэ олсон энэ төхөөрөмжийг автомашинд суулгаснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих гэж оролдох үед спирт мэдрэгч нь автоматаар моторт сигналь өгч машин нь асахгүй байх программ суулгасан байна. Мөн тухайн хүнийг согтуугаар жолоо барихаас хамгаалах төдийгүй согтуу жолоочыг хаана, ямар машин жолоодох гэж оролдсоныг мэдээлэх апплекейшнтэй болгох аж.