Сүүлийн үед хэт их халсанаас болж тал хээрийн амьтад олноороо харангатан үхэх болжээ. Саяхан Дорноговь аймагт зээрийн сүрэг харангатаж олноороо үхсэн бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гэхэд хэд хоногийн дотор 3000 орчим цагаан зээр хатаж, хорогдсон байна. Иймд сумын байгаль хамгаалагчид малчдыг оройн цагаар худгийн онгоцоо тогтмол устай байлгаж хэвшихийг уриалжээ.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар зээрийн сүрэг  худаг устай газрыг бараадан айлын хот руу гүйж очдог болсон гэнэ. Мөн сумын төвөөс 30 хүрэхгүй километр яваад үхсэн зээр олноороо таарах тохиолдол элбэг болсон аж. Тиймээс  байгаль хамгаалах сангийнхан хиймэл, нуур цөөрөм хийхээр төлөвлөсөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн