Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 11,540 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,642 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 84,994 болж, нийт халдварын тоо 85,770 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,733 Улаанбаатар хотод, орон нутагт 908, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол батлагдлаа.
Л.Баяр