Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 11,540 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,642 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 84,994 болж, нийт халдварын тоо 85,770 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,733 Улаанбаатар хотод, орон нутагт 908, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван нэгэн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 400 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 10,248хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 189
- Хүнд 891
- Хүндэвтэр 2,830
- Хөнгөн 6,338 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 571 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 59,220 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 15,879 хүн байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 908 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 13,026 боллоо.
- Баянхонгор аймаг-160
- Говь-Алтай аймагт -64
- Говьсүмбэр аймагт-14
- Дундговь аймагт-28
- Увс аймагт-2
- Хөвсгөл аймагт – 58
- Баян-Өлгий-4
- Ховд аймагт- 18
- Дархан-Уул аймагт – 62
- Орхон аймагт – 70
- Төв аймагт – 19
- Завхан аймагт-63
- Сүхбаатар аймагт – 3
- Сэлэнгэ аймагт-67
- Архангай аймагт -58
- Булган аймагт -44
- Өвөрхангай аймаг- 78
- Хэнтий аймагт-76
- Дорнод аймагт- 20 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр