БНХАУ-ын сансар судлалын үндэсний газар (CNSA) гурван сансрын нисгэгчтэй “Шэньжоу-12” хөлгөө дэлхий орчмын тойрог замд байгуулж буй станц руу өнөө өглөө хөөргөсөн байна. Тэд сансрын тойрог замд байгуулж байгаа тус улсын анхны сансрын станцад очиж ажиллах юм.
Одоогоор тус станцын үндсэн 2 модулийг хөөргөөд байгаа бөгөөд уг станцын цахилгаан хангамжийг шинэ технологиор (нарны шинэ төрлийн хавтан), тасралтгүй цахилгаанаар хангаж байхаар бүрдүүлжээ.
“Шэньжоу-12” хөлгийг сансарт хөөргөх үед “Манай сансрын станц Хятадад илүү их амжилтанд хүрэх боломжийг олгоно гэдэгт би итгэж байна” гэж БНХАУ-ын нисгэгчтэй сансрын нислэгийн хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч Чжоу Жианпин хэлсэн байна.
“Тойрог замын станц ашиглалтад орсны дараа бид олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, бусад улс оронтой ашиглалтын талаархи солилцоог өргөжүүлэх, гүнзгийрүүлэх бодолтой байна” гэж жолоодлогын нислэгийн хэлтсийн даргын туслах Жи Циминг хэлжээ.
Түүний хэлснээр, Хятадын станц “сансрын шинжлэх ухааны лаборатори болох ёстой бөгөөд түүний даалгавар бол бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлчлэх явдал юм.”
Албаны хүний хэлснээр тойрог замын төслүүдийн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой асуудлуудыг боловсруулахын тулд БНХАУ нь НҮБ-тай байнга нягт холбоотой ажилладаг.
Хятад сансрын станцаа хоёр үе шаттайгаар барих гэж байна (2021 онд тойрог замд технологийг туршиж, 2022 онд угсралтын ажлыг гүйцэтгэнэ) тус бүрийг зургаан удаа хөөргөхөөр төлөвлөж байна.